Сүүлийн хэдэн сар үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй шоу нэвтрүүлгийн нэг бол "The Voice” шоу өнгөрсөн амралтын өдрөөр гуравдугаар шатны шалгаруулалтаа эхэлсэн билээ.

Ням гариг бүрт цацагдаг тус нэвтрүүлгийн өнгөрсөн дугаарт Төрийн соёрхолт, дуучин Болд багийнхаа хүчирхэг хоолойтой хоёр оролцогчоо авч үлдсэн нь тун сэтгэл хөдлөм агшин байлаа. Үзэгчдийн саналаар торгон мэдрэмжтэй, охидын сэтгэлийг уяраасан Мөнхбаяр, Бүжинлхам нар сонгогдсон бол Болдын сонголт Ж.Ариунжаргал, Сайнбилэг нар байв.

Ингээд тэмцээнийг Б.Одмандах, С.Тэлмэн, Д.Бямбахишиг, Л.Насанбуян нар орхисноор нэвтрүүлэг өндөрлөв. Энэ үеэр Л.Насанбуян “Voice"-т намайг дэмжсэн үзэгчид, аав ээж, бяцхан охиндоо баярлалаа. Болд дасгалжуулагчдаа баярлалаа. Цаашид би дуучин байх эсэхээ шийднэ”  хэмээн нулимас дуслуулан тайзыг орхисон билээ.