Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороонд өчигдөр 07:00 цагийн орчимд 10 настай хүү орон сууцны долоон давхрын тагтнаас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

ЦЕГ-ын ээлжит "Сэрэмжлүүлэх мэдээ"-гээр эцэг, эхчүүдийг болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхилгүй, мөн цонх, тагтнаас хол байлгахыг анхааруулав.