Иргэдийн дунд хамгийн их хүсдэг зүйл нь өөрийн гэсэн орон сууцтай болох, харин үүнийгээ зээлээр авч нуруундаа хүндхэн ачаа үүрдэг.

Тэгвэл иргэдэд тийм ч амар олддоггүй орон сууц хэдхэн төгрөгөөр эрх мэдэлтнүүд хоорондоо наймаалцан ашиг хонжоо хүртсээр байна. Өмнөх сайд нар ийм аргаар тун хялбархан хөрөнгөжсөн нэгэн баримтыг дор дурдья. 

Улаанбаатар хотын төв эрх чөлөөний талбайн хойно ДИПЛОМАТ-95 гэх хотхоны байрыг дарга нар 1мкб=150,000 төгрөгөөр хувьчилж авчээ. Зах зээлийн үнэлгээ нь 60 тэрбум орчим 80 айлын орон сууцыг дарга нар ердөө 6 тэрбумаар хувьчилж авчээ.

Ингэж төрийн өмчийн үнэгүйдүүлсэн мундаг дарга нар нь гадаад хэргийн яамны сайд асан Пүрэвсүрэн, Сангийн сайд асан Болор, ДБҮААГ дарга Заяамандах нар хэмээн яригдаж байна. Хэрэв энэ үнэн бол Ард түмэн банкны хүүг насаараа төлж байхад дарга нар эрх мэдлээ ашиглан дээрэм хийж байгаа нь ариун явдал мөн үү? Монголд шудрага ёс байна уу? Ерөнхийлөгч ТА авилагын сүлжээнд барьцаалагдаагүй бол төрийн өмчөө эргүүлэн авах хэрэгтэй болов уу.