Сайн байцгаана уу надад зөвлөгөө өгч тус болооч. Би одоо 22той төрөөд 5 сар болох гэж байгаамаа нэг хөөрхөн гүнжтэй. Хүүхдийн эцэг нь нмг жирэмсэн болсныг мэдээд шууд авхуулан гэсэн юм. Анхандаа би ч бас тэгж боддог байсан юм л даа.

Гэхдээ тэр бяцхан зүрхний цохилтыг сонсоод дахиад тэгж бодоогүй ээ. Ээж маань мэдээд тэр залуутай уулзахад шууд хүүхдээ авхуулна гэж хэлж бсан юм л даа. Би тэр үед маш их гомдож бсан болохоор шууд л харьцхаа больсон. Саяханаас хүүхэдтэйгээ уулзмаар бна гээд гуйгаад бхаар нь аав нь юм чин гээд 1 2 удаа уулзуулсан юм. Одоо өөр найз охинтой болчихсон би амьдралд нь саад болмооргүй бна гэж зөндөө хэлсэн. Тэгсэн мөртлөө охин бид 2луу гээд байгаа хүнийг би яг яах ёстой вэ?

Тэр үед хэлсэн үг болгон нь зүрхэнд хутга шиг туссан болохоор одоо хүртэл түүний хэлсэн ямар ч үгийг сонсохоор яг л урьдных шигээ тийм хүнд мэдрэмж төрөөд байх юмаа. Би яавал дээр вэ???