Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгө оржээ
2018/05/07
Хүүхдийн мөнгийг 80 хувьд мөнгөн тэтгэмж олгохоор болсон билээ. Тодруулбал, Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн 20 мянган төгрөг олгохоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.
Тогтоолын төслийг УИХ-д өчигдөр өргөн барьсан байна. Ингэснээр 600 гаруй мянган хүүхэд сар бүр 20 мянган авч байсан бол одоо 860 мянган хүүхэд мөнгөн тэтгэмж авахаар болсон. Харин дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгө хугацаандаа ороогүй. Тэгвэл өчигдрөөс эхэлж дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгө орж эхэллээ.