Дэлхийн зарын “eBay” сайтад Монголын гүйлгээнд бараг хэрэглэдэггүй 1, 5, 10, 20, 50, 100, 500 төгрөгийг боодлоор нь Хятадаас гэсэн нэрийн дор худалдаалж байна.

Тухайлбал, манай 20 төгрөгийн 10 боодол буюу 20 мянган төгрөгийг тус сайтад 90-110 ам.доллар, тавтын боодлыг 65 ам.доллараар худалдаалж байх юм. 1-500 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг ийнхүү боодол боодлоор нь үнэ хаялцуулан худалдаалж байгаагийн учрыг зарим эх сурвалж үнэт цаасыг нь ашиглах гэснийх хэмээн тайлбарлаж байна. Хамгийн гол нь худалдан авагчид Монголын үндэсний мөнгөн тэмдэгтийг ханшаас нь дээгүүр үнэлж, доллараар худалдаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Хамгийн сүүлд Монголын харьяат С нь 100 сая төгрөгтэй дүйцэхүйц задгай мөнгөн дэвсгэртийг Хятад руу гаргах гэж байхад нь саатуулж байсан юм. Ямартай ч, энэ хэрэгт манай тагнуул, цагдаагийнхан анхаарал хандуулна биз ээ. 
 

У.МИЧИД