Замын хөдөлгөөнд оролцож байхдаа эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан Тоёота Приус маркийн 37-05 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, олны дургүйцэлийг хүргэсэн.

Тус маргааны дараа Чингэлтэй дүүргийн III хороо Жуулчины гудамж Урт цагааны замд хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрсөн нь нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, тавин нэгжээр торгож арга хэмжээ тооцжээ.Эрхэм жолооч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.