Та нартаа би нь элэгний өвчний тухайгаа хуваалцая..

Би багадаа бие муутай туниа муутай зэгзийсэн цагаан охин байсийн..Байж байгаад л бие нь муудаад эмнэлэгт хэвтчихдэг биеийн тамирын хичээл болон сургуулийн дотор болон гадаах бүх ажилаас Соко нь чөлөөлөгдсөн тийм охин байсийн..Яагаад гэхээр хүнд ажил хийж болохгүй тийм заалттай учираас ангийн багш бүгдээс чөлөөлсөн..

Биеийн тамирт орж байгаа хүүхдүүдийг би хараад л сууж байдаг байсан.. Харин би пионэрийн ордоны бүжгийн дугуйланд явдаг ардын бүжиг хийдэг бүжигчин охин байсан..Аливаа тэмцээн уралдаан дөхөөд ирэхээр хичээлээсээ чөлөөлөгддөг байсан.. Багадаа 3 настайдаа хүнд шарлаад найдваргүй болоод үхчихсэн юм байна лээ..Аав ээж хэлэхдээ минут гариу зүрх нь зогсоод тэд амь орсон гэсэн..Ингэж би анх хүнд шарлаж элэгний өвчтэй болсон..

Дараа нь би 10 жилийн төгсөөд Олон улсын харилцааны сургуульд орох гээд шалгалт өгч байхдаа дахиад шаралчихсан..Тэгээд сүүлчийн шалгалтуудаа өгч дуусах гэж эмнэлэгт хэвтэхгүй гүрийсээр байгаад шар нь бүр хүндрээд би түргэний машинаар шууд халдвартын сэxээн амьдуулах тасагт очиж билээ..Ингээд би 2 дахь удаагаа маш хүнд шаралсан.. Тэгээд байж байтал цус алдаад эх нялхаст хэвтсийн..Тэгсэн цус их алдсанаасаа болоод анэмэ-д орчихож цус багадалтанд..Надад цус хийсийн..Цус хийж байхдаа эмч нь надаа дараан шарлаж магад шүү гэж хэлж байсан..

Цус хийлгээд арай гэж нэг юм цус багадалтаасаа дөнгөж гарч байтал нөгөөх цуснаас нь шар аваад дахиал шаралчихсан..Дээр нь би элэгний Б вирус авчихсан..Ингээд би элэг муутай болов оо..Элэг муутай гэдэгээ сайн мэддэг байсан ч Бодүбилдинг-ийн тамирчин болов оо..Тэгээд яахав бэлтгэл болон тэмцээн гээд л уураг амино кэратин,клутаминэ витаминуудээ өөрийгөө хэдэн жил бөмбөгдөвөө..Бэлтгэл хийгээд л нэмэлт амин дэмүүдээр өөрийгөө бөмбөгдөх шиг болов.. Мэдээж өөрийн хэмжээндээ амжилтуудыг үзүүлсэн..Гэхдээ миний элэг муудсаар л байсан..Царай зүс гундаад л харлаад л маш их ядардаг болоод тамир тэнхээгүй болоод байсан..

Нөгөө Б вирусын идэвхжил маань ч бүр ихэссэн..Гараад 20 минут болоод л би ядардаг болсон.Элэгнээсээ болж би тамирчин амьдралаа орхисоос өөр аргаггүй болсон.. Би дасгал энэ тэр ч хийхээ больж надад хэвтээд л байж байвал ядрахгүй байх болсон..Ингээд би мэдээж зөндөө эмчилгээ хийлгээсээн..Ямар ч байсан ийм хэцүү болчихсон элэгийг маань улам даамжруулахгүй хэвэнд нь бариад байгаа..

Гэхдээ Соко нь дажгүй байгоо..Зэрлэг гахайн элэгээ идэсээр, ургамалууд ууж байгаа..Эмийн эмчилгээнүүдээ бүгдийн зогсоосон.Энэ бүхнийг би яагаад ярьж байгаан бээ гэхлээр та нар минь эрүүл мэндээ хамгийн нэгдүгээрт тавьж байгаарай.. Өвчингүй бол жаргал өргүй бол баян гэж үнэхээр үнэн үг..Хүн бүрт өөр өөрийн асуудлууд байдаг..Эрүүл байхад бусадын бүгдийн бүтээж болдог..