"Номин талст" хамтлагийн дуучин, Ах дүү гурвын нэг МУСТА Т.Дэлгэрмөрөн элэг нэгт ахан дүүсийнхээ босоо цагаан хийморийг магтан дуулсан “Хийморь” хэмээх цомгоо тун удахгүй түмэн олондоо өргөн барих нээ.

   Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаярын  зохиосон 5-н дуунаас бүтэж буй гэдгээрээ онцлог, тус цомогт олон гайхалтай уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа бөгөөд “Титэм” хамтлагийн гоцлол дуучин Л.Тайванбат дуу дуулахын найруулагчаар ажиллаж байгаа бол дууны ая дангийн найруулга дээр Никитон хамтлагийн хөгжимчин Бука ажиллаж байгаа ажээ.

   Мөн “Хийморь” цомог нь дуунаас дууны хооронд домог мэт түүх өгүүлэгдэх бөгөөд энэхүү домгуудыг радиогийн нэрт нэвтрүүлэгч МУСГЗ Г.Чулуунбат умдадах аж. Түүнчлэн МУГЖ, МУАЖ Морин хуурч Ч.Батсайхан цомгийн дуунуудын аялгууг эгшиглүүлж байгаа гэнэ. Ийнхүү дуучин Т.Дэлгэрмөрөнгийн монгол түмний хийморь бахадлыг магтан дуулсан шинэ цомог сонсогч түмний гар дээр тун удахгүй очих нээ.

Бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш