"Бодлын хулгайч", "Дэв", "Миний хөрш чөтгөр", "Ану хатан" зэрэг уран сайхны киноны зургийн найруулагч, ерөнхий зураглаачаар ажилласан Д. Ангарагийг таних биз ээ.

Авьяаслаг найруулагч, зураглаач маань Амеркийн Кино Зураглаачдын Холбооны шугамаар "the OSCARS 2014 | 86th Academy Awards" шагнал гардуулах ёслолын бүх арга хэмжээнд оролцох 2 урилга гардан авчээ.

Энэ удаагийн 86 дахь удаагийн "Оскар" наадам гуравдугаар сарын 2-нд Лос-Анжелос хотноо болох бөгөөд  "Оскар" 24 ангилалд шилдгүүдийг нэрлэх юм.

Монгол найруулагч энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд урилгаар оролцох болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргээд, Д.Ангарагдаа амжилт хүсье.

Д.Ана