“The Voice” шоуны шилдэг оролцогчдын нэг Ц.Энгүүн аавтайгаа хамт хийн буугаар буудаж буй бичлэг цацагдсан билээ. Ингэхдээ орон сууцны цонхоор буудсан тул цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдлээ.

Галт зэвсгийн тухай хуулийн 15.1.Галт зэвсгийг бүртгүүлснээс өөр зориулалтаар болон хот, суурин газарт ашиглахыг хориглоно гэж заасан байдаг юм байна.