Их Аварга Асашёорюү МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуунтай дэр нэгтгэх гэж буй тухай мэдээлэл цацагдаж олныг ёстой л ангайлгаад авсан.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулгыг ёстой л тултал нь дэмжиж ажилласны учир шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах иргэд бий.

Энэ тухай  Их Аварга Асашёорюү өөрийн биеэр мэдэгдэл хийсэн байна. “Намайг хайрладаг бүсгүй одоо намайг юу гэж бодох юм бэ? Намайг бас бод л доо та нар одоо. Аягүй эвгүй байдалд оруулаад байх юм аа, ямар хэцүү юм бэ. Удахгүй нэг хүнтэй сууна аа сууна тэгж байгаад за юу, гэхдээ л Ерөнхийлөгчийн охин биш за юу, хэлчихье!” хэмээжээ. Тэрбээр тун удахгүй гэр бүл зохиох нь үнэн бөгөөд тэр бүсгүй нь харин Б.Намуун биш гэнэ. Эрх чөлөөт амьдралдаа цэг тавихаар шийдсэн түүний гэргий чухам хэн гэгч болох нь одоогоор нууц байна.