Би одоо 27 настай дөнгөж 16 хан настайдаа Дарханы турк сургуульд түр сурахаар шилжиж очиж байлаа миний хувьд Дархан бол том хот л гэсэн үг юу ч мэдэхгүй хөдөөний сумаас шилжиж ирж байгаа охинд бүх юм сайхан санагдаж бас гэрээ санаж их л олон зүйлийн нэг дор үзсэн юм шиг санагддаг .

Байдаг айлаасаа өөр таних хүмүүсгүй тэр газар анхны хайртайгаа учирсан юм даа. Төөрчхөөд айж явахад ах нь хүргээд өгөе гэж зөөлөн дуугаар миний сэтгэлд хургасан айдсыг үргээсэн хүн бол миний насны хайр байсан .Бид үерхээд 2 жил болоход бидний хооронд ... Юу ч болоогүй чамайгаа албан ёсоор эхнэрээ болгож аваад хуримын анхны шөнө өнгөрүүлнээ гэж ярьдаг байсан миний амьдралдаа амсаж ,эдэлж байсан дээдийн жаргал хайртайгаа хамт өнгөрөөсөн цаг хугацаа байсан.

Дарханы хурандаагийн хүү хүмүүжил сайтай , эмэгтэй хүнийг хайрлаж халамжилж чаддаг түүндээ би амьнаасаа илүү хайртай байсан одооч хайртай дэндүү их хайртай.Бид 6 жилийг хамтдаа үдээд тэр минь бурханы оронд заларсан тиймээ би энэ тухай ярих дургүй өнөөдрийг хүртэл өөрийгөө буруутгаж , шөнө болгон зүүдэлж сэрж , хүнтэй ч суулгүй түүнийхээ өмнө буруутай юм шиг өөрийгөө яллаж явна даа.

Одоогоос 5 жилийн яг тэр өдөр хадам ээжийнхээ яриаг сонсоогүй бол тэр минь дэргэд байж байх байсан байх. Ажилсаг, цагаан цайлган миний муу бэр сайн хүүхэд их хайртай байдагиймаа. Гэхдээ хаа хол нутгийн хөдөөний хүүхэд болж өгвөл холдуулчмаар л байна гэсэн үгийн сонсоод хамаг юмаа боож янзлаад шууд л хэл үггүй хотруу гараад ирсэн хотод ирээд утасаа ч авахгүй байгаа газраа ч нуугаад бараг сар болсон тэр хугацаанд ээж хүртэл хүрээд ирээч гэж гуйсан дэндүү омголон ойворгон байж дээ. . .

Тэр муухай өдөр, ээжийн дууны өнгө 2 ыг би мартмаар байдаг. Миний охин хурдан эмнэлэг дээр хүрээд ир цаадах чинь аваарт орчлоо чамайг асуугаад байна .Ээжийгээ уучлаад хүрээд ир л дээ гэж дэндүү эмзэглэмээр гуйж байсан би тэр эмнэлэгийн үүдээр чухам яаж орсоноо ч одоо санадаггүй юм.

Найзуудтайгаа ууж байгаад би хайрыгаа олж ирнээ гэж зөрж хотруу гараад аваарт орсон байсан. Намайг ороход уучлаарай гэж хэлээд л явсан хамгийн сүүлчийн амьсгалыг нь тоолж гараас нь атгасаар байгаад явуулсан даа. Би тэр үед хамт явмаар байсан гарч гүйгээд машин доогуур орчмоор байсан тиймээ би чадах байсан.

Гэхдээ хүн төрүүлж өсгөсөн ижий ааваа боддог юм билээ би хайртай хүнээ алдаад ийм байхад тэр 2 маань үүнээс ч хэцүү байна гэж боддог юм бна лээ .Өнөөдрийг хүртэл ганц өдөр марталгүй түүнийгээ хайрласаар л байна мэдэхгүй юм даа хаа нэг газраас хүрээд ирэх ч юм шиг санагдаад 2 нарны хооронд шаналж явна даа.

Зарим хүмүүст бас хэлье чи хүнтэй суугаач гэдэг хүнд ямарч шалгаан байж болно.Хүний сэтгэл зүрх , аж амьдрал руу нь битгий өнгийж бай. Хүмүүс минь дэргэдээ байгаа аз жаргалаа хайрлаж яваарай .2 хүүхдийнхээ амьдарлыг би сүйд хийсээн гэж ярьдаг тиймээ үр хүүхэд нь болж бүтэх гээд явж байхад нь ... Зөвтгөж чадахгүй ч бас буруутгах эрх надад байхгүй би ээждээ хайртай Дархан орох болгондоо ороод үнсүүлээд гардаг амьдрал гэдэг дэндүү адармаатай бас баян юм даа. Бүх сайхан хосууд минь аз жаргалтай байг