Сайн бна уу? Та бүгдээсээ зөвлөгөө хүсэе! Би одоо 31 настай, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг охин 6 настай, хүү 2 настай, удахгүй дахиад нэг хүүхдээ өлгийдэж авна /7 сартай/. Нөхөртэйгөө суугаад 3 жил болж байна. Нөхөр уурхайд ажилладаг 14 хоног ажилдаа яваад 7 өдөр амарна.

Гэртээ байх үедээ хүү л гэрт бгаа юм шиг бдаг, би бол зүгээр л хоолыг нь хийгээд гэрийг нь цэвэрлээд хувцасыг нь угаагаад байж байх ёстой юм шиг. Хүүдээ бол их хайртай сайн аав. Надад бол халамж нтр тавихгүй. Хүүхдүүдийн дэргэд дандаа доош нь хийнэ, намайг битгий тэгж бай гэхээр тоглож бна шд сүртэйн гэнэ. Хэрвээ би ядраад жоохон хажуулдчих юм бол хоол хийсэнгүй арчаагүй нтр гээд л хэрүүл эхэлнэ. Жил гарангын өмнө тусдаа гараад тэрнээс хойш байсхийгээд л мууддаг болсон, тэр болгонд би сална гэж хэлж бгаагүй ээ нэг ч удаа, аа харин нөхөр маань маргах тоолонд салья, зайл, өөр юмтайгаа амьдар гэдэг. Жилийн өмнө надад гар хүрсэн. Тэрнээс хойш согтуудаа гар хүрхийг завдсан манай найзууд болиулж бсан. Сая 5 сартай жирэмсэн бхад бас л эрүүнээс барьж бгаад хаалгаруу түлхсэн. Би өмнө нь амьдрал зохиож бсан юм л даа, охины минь аав жирэмсэн бхад минь бурхан болчихсон юм. Тэгээд л маргаан болгонд өмнөх амьдралыг минь дурсана. Энэ удаа маргаан юунаас болсон бэ гэвэл хүү маань ханиад хүрчихсэн, хэд хоногын дараагаас охин маань хүрчихсийн. Ажлаасаа ирсэн өдрөө - энэ нэг юм ханиад хүрээд хүүд халдаасан уу? Гэхээр нь үгүй ээ хүүгээс ханиад халдчихсан гэж хэлсэн юм. Тэгсэн чинь өнөөдөр охиныг ханиад авчирч хүүхдэд халдаалаа гэж уурлаад бхаар нь үгүй ээ хүүгээс хүрсэн гэсэн чинь дандаа миний хүүг гэдэг болжээ та 2... гэж ирээд л хэрүүл эхэлсэн. Ханиад хүрдэггүй хүүхэд гэж хаана ч байхгүй гэтэл миний хүүхэд хүрэх ёсгүй чи арчаагүйдээ хүргэдэг, амьдралд нэмэр болохгүй новш, би одоо та нарт хоолыг чинь бэлдэхгүй өөрсдөө хоолоо олж идээрэй, байр тогны мөнгөө хувааж төлнө гэсэн. Би дээд боловсролтой, ажилгүй биш ажилтай, хүүхэд асрах чөлөөтэй бгаа. Ажилдаа орох гэхээр хүүхэд харах хүн байхгүй шдээ яах юм гэдэг бсан байж өнөөдөр намайг ажлаа хийгээч тэгээд гэсэн. Бас л ээлжит хэлдэгээрээ салья зайл гэсэн хэдэн ч удаа ингэж хэлж байгаан бүү мэд тоогоо алдсан.

Нэг удаа ч надад буулт хийж уучлалт гуйж үзээгүй. Нэг ч баяраар бэлэг байтугай баярын мэнд ч хүргэдэггүй. Сүүлийн үед бүүр надад мөнгө үлдээхээ ч больсон, би мөнгө үлдээхгүй явлаа гэсэн чинь наад асуудлаа өөрөө шийдэж бай гэсэн. Энэ удаа би хувцас юмаа аваад аавындаа хүрээд ирлээ. Ээж минь бурхан болоод 2 сар болж байна. Өмнө нь би гэрийнхнийхээ санааг зовоогоод яахав гээд гэртээ ирдэггүй хэнд нь ч юу ч хэлдэггүй бсан. Намайг салах өргөдөлөө бичээрэй, Би чамаас арчаатайг нь олоод авна харж бгаарай гэж бна лээ. Сүүлийн үед Энэ хүн надад хайртай биш гэж бнга бодогдоод энэ амьдралаас энэ хүнээс залхах боллоо. Би яах ёстой вэ???