Олон улсад үйл ажиллагаа явуулдаг "Missosology" холбооноос 2013 онд олон улсад болж өндөрлөсөн Мисс, гоо бүсгүйн шилдгийг шалгаруулах тэмцээнүүдийн шилдгийг шалгаруулах "1ST Missosology Pageant Awards"-ыг эхлүүлжээ.

Энэхүү "Catwalk Diva" буюу шилдэг тайзны мисс шалгаруулалт номинацид манай улсын 2013 оны Мисс Н.Ану оролцож, нэр дэвшин оролцож байна.

Тэрбээр  уг тэмцээнд Филиппиний миссийн араас тун ойрхон бичигдэж яваа билээ. Түүнчлэн Бразиль, Орос болон манай улсын миссүүд өрсөлдөж байгаа юм.

Эрхэм уншигч та Монголоос оролцож буй Н.Ануг дэмжиж, түүний төлөө дараах http://www.missosology.info/forum/viewtopic.php?f=287&t=257843 цахим хуудас руу нэвтэрч саналаа өгөх боломжтой.

Монголоо төлөөлөн оролцож байгаа Мисс Н.Анудаа амжилт хүсье. Та бүхэн идэвхитэй саналаа өгөөрэй. Энэхүү санал хураалт тун удахгүй хаагдах юм.

Д.Ана