“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас чөлөөлж Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилох шийдвэр гаргажээ.

 П.Ганхүү нь Засийн газарт 2016-2017 оны 10 дугаар сарыг хүртэл Эрчим хүчний сайдаар үр дүнтэй ажиллаж байсан билээ. Тэрээр дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч дарга, сайд гэхчлэн бүхий л төвшинд мерит зарчмаар бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин бөгөөд эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй гэнэ.