Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дохионы бууг буудсанаар “Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тамирчид гараанаас гарсан.

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Гүйлтэд оролцохоор нийт 30 гаруй мянган иргэн бүртгүүлсэн байна. Мөн Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Ирланд, Малайз, Герман, Канад, Киргиз, Кени, Лаос, Хятад, Шинэ зеланд, Хонг конг, Франц, Этиоп, Ямайк, Япон, Нидерланд, Орос, Сингапур, Африк, Өмнөд солонгос, Испани, Их Британи, Швейцари, Уганда, Зинбаб зэрэг дэлхийн 30 орны 400 гаруй тамирчин бүртгүүлэн оролцож буйгаараа онцлог болж байна.