Зарим хүмүүс байгалиасаа удирдагч болж төрдөг. Зарим нь тийм биш. Өнгөрсөн оны сүүлээр Vocative сайт дэлхийн 195 улсын удирдагчдын дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгаагаар улс, орон бүрийн удирдагчдыг зурхайн ордоор нь ангилсан аж.

Сонирхолтой нь дэлхийн удирдагчдын 12 хувь буюу 22 улсын удирдагч “хилэнц”-ийн ордод төрсөн гэх үр дүн гарчээ. Тэр дунд Австралын Ерөнхий сайд асан Тони Аботт, Ираны удирдагч Хассан Роуханн нар багтсан аж. Харин “нум” болон “арслан”-гийн ордод тус бүр 18 удирдагч төрснөөрөө удаалсан байна.

-ДЭЭРХ ГУРВАН ЗУРХАЙН ОРДОД ТӨРӨГСӨД ЯАГААД ДЭЛХИЙГ УДИРДАЖ БУЙГ MAMIVERSE САЙТЫН ЗУРХАЙЧИД ТАЙЛБАРЛАЖЭЭ-

Хилэнц

ranking zodiac signs leaders зурган илэрцүүд

Шотландад хийгдэж байсан “Сэтгэц”-ийн судалгаагаар “хилэнц”-ийн ордод төрөгсдийн мэдэрхүй бусад ордод төрөгсдөөс онцгой байсан аж. Англиар “PERCEPTION” гэж нэрлэгддэг мэдэрхүйг орчин, ертөнцийн талаарх далд мэдлэг гэж “сэтгэлзүйчид” орчуулдаг байна. Энэхүү мэдэрхүй нь маш хүчтэй бөгөөд хүний бодлыг унших болон таньж мэдэх гэх мэт зүйлсийг мэдэрдэг аж. Үүнд удирдан зохион байгуулах авьяас ч мөн багтдаг.

Тэд хүний тархи сэтгэхүйгээр хүссэнээр аялаж сонсохыг хүсэж буй үгсийг нь ч мөн хэлж чадах аж. Хилэнцүүд сонгууль болон өрсөлдөөнд ялж болох ч удирдах тал дээр асуудалтайг “14 Brutal Truths About Loving A Scorpio, As Written By One” номонд дурьджээ.

Арслан

ranking zodiac signs leaders зурган илэрцүүд

Тэд зүгээр л хүчтэй. Тус сайтад Арслангийн ордынхныг харсан хүмүүс тэднээс гэрэл цацарж буйг анзаардаг гэжээ. Кафе Астрологийн зурхайн мэргэжилтнүүд “Түүхийн туршид тэд бүрэн эрхт байдал болон захиргаадалт, эр зоригийн бэлэгдэл болсоор ирсэн” хэмээн одон орны сурах бичигт тэмдэглэжээ.Тэд бол “арслан” шиг хүчтэй удидагчид. Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Бил Клинтон нар тус ордод төрсөн байна.

Гэвч “арслан”-гууд төрийн тэргүүн байх хугацаандаа ямар нэг буулт хийхийг хүсдэггүй аж. Мөн алдаа гаргахаас айдаг нь тэднийг сайн удирдагч биш гэдгийг илтгэдэг хэмээн “6 Brutal Truths About Loving A Leo, As Written By One” номонд иш татсан байна.

Нумranking zodiac signs leaders зурган илэрцүүд

MAMIVERSE сайтд “Нумын ордны удирдагчид эрх чөлөө болон философыг эрхэмлэгчид бөгөөд бусад ордын удирдагчдыг бодвол энгийн бөгөөд шударга ёсыг тогтоодгоороо онцлог” хэмээн өгүүлжээ. Хамгийн гол зан чанар нь тэдний өөдрөг үзэл юм. Өөдрөг үзэл нь дайн тулаан болон хүнд хэцүү үед харваачдын ордод төрөгсдийг хамгийн шилдэг удирдагч болгодог аж. Кафе Астрологийн зурхайн мэргэжилтнүүд “Нумын ордныхон богино хугацаанд зөв шийдвэр гаргадаг мөн төрөлхийн дайны стратегийн ухаантай” хэмээн ном товхимолд тэмдэглэсэн байна. Дайны үеийн удирдагчид болох Винстон Чёрчилл, Ёсиф Сталин нар нумын ордод мэндэлсэн нь тус фактыг бататгадаг аж.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин Жинлүүрийн орд

vladimer putin зурган илэрцүүд

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Матрын орд

ким чен ун зурган илэрцүүд

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ихэрийн орд

Холбоотой Зураг

 

БНХАУ-ын удирдагч Си Зинпин Ихэрийн орд

си зиньпин зурган илэрцүүд

 

Манай улсын ерөнхийлөгч Х.Баттулга загасны ордод төрсөн бол өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хонины ордод мэндэлсэн байна.

элбэгдорж баттулга зурган илэрцүүд

Өдрийн сонин