Юу гэж тайбарлахаа мэдэхгүй байна аа. Би нөхөртэйгээ ахиад суумаар байдаг. Хүүхэд аавгүй өсгөх өрөвдмөөр юм. Нөхөр 7хоногт нэг удаа л ярина.

Тэгэхдээ намайг найз залуутай гээд ойлгочихсон, ярихаараа найз залуу чинь сайн уу  гэж байнга асуух юм. Тэгээд нэг ирэхээрээ сайн хүнтэй суугаарай гээд л зөвөлгөө өгөөд байх шиг. Тэр хүн намайг хурдан хүнтэй суулгамаар байгаа юм байхдаа. Тэгээд явахдаа хүүхдээ үнсээд л ээж нь ахтай суувал чи ах л гээрэй хэзээ ч аав гэхгүй шүү гэх юм. Тэгээд явахдаа намайг үнсье гээд хорогдоод байх юм. Энэ одоо юу гэсэн үг бэ. Би уг нь хүүхдээ аавтай нь өсгөмөөр байхад ерөөсөө ойлгомжтой биш хүн л явах юм. Бүүр бачимдаад тэнэг хүний өдрийн тэмдэглэл биччихлээ уучлаарай хүмүүс аймаар харааж бичдэг юм байна лээ битгий тэгээрэй