Хятадын тулаант киноны од Жет Ли сүүлийн жилүүдэд бамбайн хордлогын улмаас биеийн байдал тааруу байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. 

Тэгвэл саяхан түүний нэгэн зураг интернэтээр тарж олны хараанд өртжээ. Энэ жил 55 настай жүжигчин Жет Ли үл таних эрэгтэйн хамтаар Түвдийн сүмээр зочилж байгаа зурагт түүний гадаад төрх нэлээд ядрангуй гарсан нь олон нийтийн сүлжээ сайтаар ихээхэн таржээ. 

Хятадын Вейбо гэх сайтаар олон хүн түүний эрүүл мэндийн талаар ярьж санаа зовнин буйгаа илэрхийлжээ. 2010 онд түүний бамбайн хордлоготой гэх өвчний оношийн мэдээлэл гарч, тэрбээр өвчний улмаас нэлээд эцэж турсан төрхтэй болсон. Эмч нар түүнийг хүч шаардсан дасгал сургуулилт хийхээ болих хэрэгтэй гэж зөвлөж байжээ. 

2016 оны сүүлээр Жет Ли өөрийн өвчин нь эдгэрч байгаа санаа зовних хэрэггүй гэж ярьж байсан аж. Түүний хувьд хамгийн сүүлд тараад буй энэ зургийн талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа учир зарим нэг дэмжигч нь хуурамч зураг ч гэж ярьж байгаа гэнэ. 

Жет Лигийн хувьд хамгийн сүүлд Хятадын тэрбумтан Жек Магийн тоглосон богино хэмжээний кинонд тоглосноос өөр дэлгэцнээ гараагүй байгаа юм. Сонирхуулж хэлэхэд Жек Магийн тус кинонд Дагвадорж мөн тоглож байсан билээ.