”Яг түүн шиг” шоунд нөхрийгөө дэмжин урамшуулж суусан Нарансолонго өчигдөр түрүүлсэнд нь баяр хүргэн “Өнөөдөр миний хайрын төрсөн өдөр тохиож байна.

Төрсөн өдрөө угтсан энэ өдөр нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарын ялагч боллоо. Ханиараа маш их бахархаж байна хайртай шүү чамдаа. Энгэрт минь урт наслаарай. Энхрийлэлд минь удаан жаргаарай. Хонгорхон зүрхнээсээ гуйя. Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай. Үргэлж чинийхээ амжилтыг тань хамт хуваалцан, алдааг тань хамт үүрэлцэн олон жилийг хамт туулах болно оо” хэмээжээ.