"Люмино" хамтлаг нь "Монгол улсын хөгжмийн дээд шагнал “Пентатоник" наадмын 4 удаагийн, "UBS video music award"” наадмын 5 удаагийн, "Алтан Микрофон-2003", "Хит авардс" гээд их олон шагнал урамшуулал хүртэж байсан юм. Хамтлагийн гишүүд бүгд МУСТА болж, нийт урын сандаа 100 гаруй дуутай, 6 цомог, 33 видео клипийг хийж сонсогчиддоо хүргэж байсан түүхтэй 15 жилийн ойгоо огтож байсан удаатай.

Тус хамтлагийн дуучин Бажи энэ шинэ жилээр "Өвлийн өвгөн" болж, хавдартай хүүхдүүдэд бэлэг тараах тэдэнтэй нэг өдрийг өнгөрүүлэх сайн үйлсийн аяныг зохион байгуулсан.

Саяхан тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Би хамаатан садангаа олсон" хэмээн дараах зургийг нийтлэж хошигножээ.

Д.Ана