Eрөнхий сайд асан С.Баярыг өчигдөр орой Хоёрдугаар төв эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн талаар зарим эх сурвалж мэдээлсэн билээ.

Түүнийг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан юм. Гэвч цагдан хорих 461 -р ангид хоригдож байсан түүний биeийн байдал эрс муудсан тул эмч нарын зөвлөлийн шийдвэрийн дагуу 2-р төв эмнэлэгт хэвтүүлэхээр шилжүүлжээ.