"Х-Түц"  продакшны залуу жүжигчин А.Туяа хамтлагийнхаа хамгийн нуруулаг, царайлаг гэгддэг. Түүний европжуу дүр төрх нь  бусдаас "содон" харагдуулдаг бөгөөд магадгүй энэ  нь  жүжигчин болоход нь нөлөөлсөн биз.

Нэг хэсэг түүний хөхийг хиймэл хэмээн хардах хүмүүс олон байсан. Харин энэхүү ярианд тэрбээр "эцэг, эхээс сайхан заяасан бие цогцсондоо мэс хүргэхгүй. Өөрийнхөө бие галбир, царай зүсэндээ сэтгэл хангалуун байдаг" гэсэн тайлбар хийж байсан удаатай. Үзэгчдэд ээ үргэлж инээд хэмээх эмээр эмчилж байдаг, хошин урлагийнхан маань дэлгэцийн бүтээлд хүч сориод тун завгүй явах болсон.

Сайхан бүсгүй маань "Single lady" уран сайхны кинонд жүжигчин Ганбаа,Туяа нар хуримладаг юм. Үүнийг нь нэг хэсэг жүжигчин Ганбаатай хуримаа хийлээ гэж шуугиж байсан билээ. Харин удалгүй уг кино дэлгэцнээ гарч эхэлснээр шуугианы учиг тайлагдсан гэдгийг уншигч та ч бас андахгүй мэдэх байлгүй.

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг түүний хувийн зургаас энэ удаад нийтэлж байна.