Сүүлийн жилүүдэд манай залуусын дунд гэрэл зураг сонирхох нь нэлээд нэмэгдсэн бөгөөд тэдний зарим нь мэргэжлийн түвшиний зурагчид болоод байгаа.

Тэдний нэг болох PIAA гэх 20 гаруйхан настай зурагчин залууг гэрэл зураг сонирхогчид андахгүй байх. Түүнчлэн нэрийг нь мэдэхгүй ч түүний зургийг харсан олон хүн байгаа болов уу гэж мөн таамаглаж байна. Ямартаа ч өөрийн гэсэн өнгө төрхийг агуулсан бүтээлээрээ олны танил болсон зурагчин залуугийн дуранд буусан бүтээлүүдийг товч танилцуулвал иймэрхүү л төрх харагдаж байна.