"Алтан хүдэр" компаниасаа илүү Баян Базараа гэх нэрээрээ алдартай тэрбээр олны дунд анх дуучин Оюунтүлхүүртэй дэр нэгтгэн нижгэр хурим хийж танил болсон.

Үүний дараа өөрөөсөө үе мултарсан Э.Оюу гэх охинтой хуримлан тэд бяцхан хүүтэй болсон ч дахин л гэр бүлийн амьдралдаа шинэчлэл хийж Ц.Мянганбаярын хуучин эхнэр загвар өмсөгч Д.Ариунцэцэгийн ээлжит амрагаа болгосон гээд түүний амрагийн явдалын түүх арвин.

Баян гэх тодотголтой мань эр хөрөнгөө гайхуулах гэв үү эсвэл үнэхээр хурдан унаанд дуртай нэгэн үү. Учир нь өчигдөр гааль дээр буусан ихэр машин олон хүний хараанд өртсөн. "Ламборжини" маркийн дэлхийн хамгийн үнэтэй машиныг тэр бүр аавын хүү унаад байдаг машин биш. Нэлээд чинээлэг эрчүүдийн төмөр хүлэг учир олон ч эрсийг нүдийг хужирладаг.

Тэгвэл өчигдөр Монголд буусан улаан, шар өнгийн эдгээр машин Баян Базараагийнх гэж зарим нэг эх сурвалжууд жиг жуг ярилцаж болжээ. Улаан нь 2016 оных бол шар нь 2017 оных гэнэ. Эдгээр машин дунджаар 350 мянган долларын үнэтэй аж.

Ямартаа ч энэхүү хурдан төмөр хүлгийн эзэн Улаанбаатар хотын замаар давхин жинхэнэ эзэн нь ил болох байх даа.