Тэмээчин бүсгүй Н.Байгалмаад 57500 еврогоо залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер өнөөдөр /2018.05.28/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна 11 цагаас Монгол Улсын хэвлэл мэдээлэлд хандаж ярицлага өгөхийг хүсч байна.

Эстони улсын Бээжин дэх Элчин сайдын яамнаас түүний шүүхийн асуудалд санаа зовниж байгаа бөгөөд шүүх хуралд тус улсын Монгол улс дахь консулын газрын ажилчид оролцох юм. Рой Страйдер нь Эстони улсад Түвдийн буддын шашны тэргүүн Далай ламын бие төлөөлөгчөөр ажилладаг, улс орнуудад бага ястнуудыг дэмжих бодлогын хүрээнд ажилладаг нийтлэлч, судлаач иргэн аж.