Өнгөрсөн амралтын өдрөөр Voice of Mongolia Шоуны сүүлийн шатны шалгаруулалт болж дууссан билээ. Сүүлийн шатанд 4 оролцогчоос хоёр нь тунан үлдэж шилдэгээр нь Ц.Энгүүн шалгарсан юм.

Тэгвэл дуучин Болдын багийн Ж.Ариунжаргал олон хүний хүлээлт байсан бөгөөд тэмцээнээ өндөрлөсний дараа нэг л зүйлд харамсаж буйгаа илэрхийлсэн нь дасгалжуулагчийнхаа зохиосон дууг тайзнаа дуулж чадаагүйд гэнэ. Гэхдээ тэрбээр хасагдсандаа харамсаагүй, цаашид улам их хичээн уран бүтээлээ туурвина хэмээн хэлсэн. 

Хэдийгээр түүний тэмцээн энд хүрээд дууссан ч харамсаад байгаа зүйлийг нь Херо энтертайментын Баатар бодит болгоход туслахаа амлан цахимаар мэдэгджээ. Тэрбээр Ариунжаргалын тайзнаа дуулж амжаагүй дууны клипийг хийж өгнө гэдгээ хэлсэн байна.