УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хү, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн дүү, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир хар тамхины хэргээр шалгагдаж байгаа энэ цаг үед дахин хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдлаа. Түүнийг хууль бусаар хар тамхи олж авсан, хадгалсан болон хэрэглэсэн гэх үндэслэлээр энэ сарын 25-ны өдөр саатуулжээ.

Х.Тамир нь саатуулагдах үедээ  хамт хар тамхины хэргээр цуг  шалгагдаж байгаа Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан, өмгөөлөгчтэйгөө хамт байсан бөгөөд тэд мөн хар тамхи хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогджээ.