Хуулийн сайд нь хүртэл "ХЭРЭГТЭН"
2018/05/29
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад долоохон сарынхаа босго дээр хоёр сайдаасаа салах дээрээ туллаа.
Нэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, нөгөө нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Хоёр сайдыг нь "сугалах" үндэслэлийг парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа УИХ дахь АН-ын бүлгээс гаргаж тавиад байна.
Гэвч 65-ын бүлэг хийгээд Засгийн газар Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах үндэслэлгүй гэх тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл, тэднийг шүүхээс гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй тул сөрөг хүчний зүгээс тавьж буй огцруулах саналыг үндэслэлгүй гэж үзсэн байдаг. Харин УИХ дахь АН-ын бүлэг эл асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдсэнээр хоёр сайдыг огцруулах улстөржилт түрхэндээ намжаад байна.
Тэгвэл “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн, хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ханджээ. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгуулах гомдлыг өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа гаргасан байна. Учир нь, Ц.Нямдорж сайд өөрийгөө түрээсийн байранд амьдардаг тухайгаа хэвлэлд хэд, хэдэн удаа ярьсан байдаг. Тэрбээр хамгийн сүүлд л гэхэд сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ талаараа дэлгэрэнгүй ярьсан билээ.
Харин "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт гомдолдоо Хууль зүй, дотоод хэргийн сайдыг эхнэр, хүүхдүүдийнхээ нэр дээр 17 үл хөдлөх хөрөнгөтэй, түүнийх нь орлогын эх үүсвэрийг нь тогтоолгохыг хүссэн байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Ц.Нямдорж сайд түрээсийн орон сууцад амьдардаг. Гэтэл эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр бүртгэлтэй гурван хаус, 14 орон сууцтай" гэж бичсэн байдаг. Тиймдээ ч АТГ-т иргэн хүнийхээ хувьд сайд Ц.Нямдоржийн эсрэг гомдол гаргасан байна.
Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс түүнд ирүүлсэн бичигт өөрийнх нь гомдлын мөрөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шалгаж байгаа талаар дурджээ. Өөрөөр хэлбэл, АТГ-аас ирүүлсэн бичигт "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн нутаг дахь Bella vista хотхонд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байгаа. Уг асуудлыг шалгаж дуусмагц хэрхэн шийдвэрлэгдсэн хариуг танд мэдэгдэх болно" гэжээ.
Ямартай ч хуулийн сайд нь өөрөө иргэний гомдлоор АТГ-т шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн салбарыг чиглүүлж, нийгэмд шударга ёс тогтоох үүрэгтэй салбарын сайд нь хүртэл "хэрэгтэн" болжээ. Харин хуулийн сайдын түрээсийн орон сууцад амьдардаг нь гэмт хэргийн шинжтэй гэдэг нь тогтоогдвол ч...
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"
зочин · 2018/05/30
энийг хэн ч шалгаж чадахгүй энэ хүн бол аймаар хүн цаг хугцааний дараа харгна одоо чөтгрийн тойргийн гол хүн
zochin · 2018/05/30
Нямдорж сайд маш сайн ажиллаж байгаа энэ хулгай ч нарын учирийг олох цаг нь болсон шүү
Зочин · 2018/05/29
ХЗСАЙД НЬ АЛБАН ТУШААЛААРАА ОЛОН БАЙРТАЙ БАЙХАД ЦЭРГҮҮД НЬ 700000 -Р ЯАЖ АМЬДРАХ БОЛ БИЛЭЭ ЭЦГ БАЙГАЛЬ ОРЧНЫ МӨРДӨНГҮҮД БАЯЖИГСАД ШҮҮ ДЭЭ.АВИЛГАЛЫН ЦЭЦЭГ ДЭЭРЭЭСЭЭ УРГААД БАЙГАА ЮМ ДАА
. · 2018/05/29
Мөн ч олон жил сайд,УИХ гишүүнээр суулаа юу,хийж бүтээв?хууль завхарч авилгал цэцэглэж. улс орныбайж байгааг хар...нээх их шударга царайлсан мангуу олгой
. · 2018/05/29
Мөн ч олон жил сайд,УИХ гишүүнээр суулаа юу,хийж бүтээв?хууль завхарч авилгал цэцэглэж. улс орныбайж байгааг хар...нээх их шударга царайлсан мангуу олгой
Зочин · 2018/05/29
461-р хорих руу алхаад марш, ноён сайд аа.