Амьдрал утгагүй санагдаж үхээд өгмөөр байх юм. Нөхөртэйгээ 9 жил амьдрахдаа 3 сайхан хүүтэй боллоо. Энэ 9 жилийн хугацаанд жоохон маргалдах, эсвэл архи ууж ирэхээрээ п, г, я, ариухан байсан ч юм шиг, хормой султай, чи бол хэрэглээд хаясан салфетка, олон нөхрөөс хаягдаж ирсэн, би тэр нөхрүүдээс чинь ондоо хүн шүү, урьдны нөхрүүд лүүгээ зайл гэх мэтчилэн маш их сэтгэлийн дарамт үзлээ.

3 хүүхдийг нь гаргасан ч нэмэр алга. Доромжилсоор л байх юм. Яах ёстой юм бол доо. Би өмнө нь нөхөрт гарч байгаагүй. Би хайртай надад хайргүй юм шиг байна. Хурдан сал энэ тэр гээд ёстой зөрүүд гүргэр хүйтэн хатуу сэтгэлтэй нөхөртэй 9 жил тэмцэлдэж ядарлаа.