“The Voice of Mongolia” шоуны анхны үндэсний хэмжээний ялагч “Монголын шинэ дуу хоолой” гэх хүндтэй нэрийн эзэн болсон Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн ялагчийн шагналаа гардан авлаа.

Тэрээр “Монгол контент” компанитай 100 сая төгрөгийн уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн бичиг, хурд хүч тав тухын бэлгэдэл болсон 2018 оны цоо шинэ Nissan QashQai автомашины түлхүүрийн хамт хүлээн авлаа.