“Lumino” хамтлагийн гишүүн дуучин Бажи буюу Б.Батхишигийг хүмүүс андахгүй. Бажи нь эдүгээ эхнэр дөрвөн хүүхдийн хамтаар сайхан амьдардаг аз жаргалтай гэр бүлийн тэргүүн болж намба суусан ч үе үе уран бүтээлээрээ тэсрэлт хийдэг.

Түүнийг үзэгч олон нь гэр бүлээрээ гоёдог нэгэн гэх яриа ч гарсан байдаг. Учир нь ямар нэгэн хүндэтгэлийн үйл ажиллагаа болох бүрт гэр бүлийнхэнтэйгээ зочилдог байна.

Тэгвэл өнгөрсөн жил амаржиж дөрвөн хүүхдийн ээж болсон түүний гэргийг өчигдөр болсон Эх үрсийн баярын өдрөөр "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаажээ. Харин энэ өдөр дуучин залуу эхнэртээ баяр хүргэхийн хажууугаар өөрийгөө Алдарт аав хэмээн хөгжилдөөд авчээ. 

Өнөөдөр сайхан өдөр байна .. Алдарт аав давхар болж байгаан байхаа  
Ханьдаа баяр хүргэе !!!
Монгол улсдаа 4 хүн төрүүлж өсгөсөн байна бидэн 2 энэ хугацаанд ... Thanks Boo 
Монголын түм түмэн ээжүүд бум буман хүүхдүүддээ баярын мэнд хүргэе !!
хэмээн тэрбээр эхнэртээ мэндчилгээ дэвшүүлжээ.