Хөтлөгч Анхаа хуримын зараа түгээж явна
2018/06/05
“Гурван найз” киноны гуниг гудиггүй салхин сэнс шиг савсагануур хархүүгийн дүрээр олонд хайрлагдсан Цэрэндалай буюу Анхаа охидын сонирхлыг татдаг дүр.
"Voice of Mongolia", “Авьяаслаг Монголчууд” зэрэг шоуны хөтлөгчөөр ажиллан авьяасаа гайхуулсан тэрбээр Б.Мишээл хэмээх залуу жүжигчинтэй болзож нэгэн хэсэгтээ хайрын романс үүсгэсэн ч тэд нэгэнт салж бүсгүй хадамд гарч, үрийн зулай үнэрлэж “сайн ах”-тай ахгүй сайхан амьдрах чадалтай гэдгээ харуулсан билээ.
Тэгвэл Анхаа дараагийн хайрт бүсгүйгээрээ “MCS”-ийн Ж.Оджаргалын эгчийн охиныг онилон тэд Будда Виста хороололд өрх тусгаарлан өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэсэн.
Түүний найз бүсгүй болсон Дөлгөөн ээж шигээ нүдэнд дулаахан бүсгүй өмнө нь “ТБД Андууд”-ийн Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж сүй тавьсан гэгдэж байв. Хамтдаа наадамлан, халамжтай гэгч нь алхалж явсан ч мөн л хурим хийхийн даваан дээр хоёр тийш болсон билээ. Тэрнээс хойш бүсгүй ганцаар явсаар, бэлтэй айлын охидод нүдтэй хүмүүсийн харцанд тунасаар байсан юм.
Харин одоо бол хөтлөгч залуугийн хайрт болж, тэд энэ намар хуримаа хийхээр төлөвлөж байгаа сурагтай.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
Зочин · 2018/06/12
Урнаагиин охин биш л байгаа даа.УКТЭ-н дотрын 2 -т асрагч ( анагаахын дээдэд орсон оюутан асрагч л даа)хииж байсан уранцэцэг л дээ. Их адилхан байна шүү урнаа их хөөрхөн ааштай охин байсан хүүхдиин факультетэд орсон .УКТЭ-д асрагч байсан Очироо цогоо энх'эмгалан энхжаргал гэрлээ цэрэнбүтэд дуламжав алтансүх бүрнээ гээд их гоё байсан шүү. Урнаагиин мөн бол ээж шигээ их аятайхан охин л байх ёстойдоо .