Орос улсад "The Hollywood Vampires" рок хамтлагтайгаа хамт аялан тоглолтоор яваа жүжигчин Жонни Деппийн фенүүдтэйгээ татуулсан зургийг харсан хүмүүс түүнийг хүндээр өвчилсөн байх гэж санаа зовж буй аж.

Өнгөрсөн лхагва гарагт  болсон тоглолтынхоо дараа авахуулсан зурган дээрх Жонни Депп турж эцсэн, нилээн ядруу байдалтай гарчээ. 54 настай Холливүүдийн жүжигчин эр Дэлхийн хамгийн хүсэмжит эрсийн жагсаалтыг тэргүүлдэг байсан цаг саяхан. Харамсалтай нь мансууруулах бодис хэрэглэдэг, архи тамхины замбараагүй хэрэглээтэй байсан нь түүнийг ийм аймшигтай дүр төрхтэй болгов уу гэж дүгнэхэд хүргэж буй юм. 

Гэхдээ түүнийг ямар нэг өвчтэй гэсэн мэдээлэл одоогоор гараагүй ч гадаад үзэмжийн хувьд нэлээд өөр болжээ гэх хүн олон байна.