Иргэн  Б.Нямдаваа Үндсэн хуулийн цэцэд хандаж  Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоох”-оор заасан заалт болон 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн в/ заалтад “2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох.” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 5/ дахь заалтыг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн билээ.

Уг мэдээллийн дагуу үүссэн  маргааныг Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын  өнөөдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд, Засгийн газрын тогтоолын дээрх заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа