Хоёр хүүхдийн эх, 29 настай орос бүсгүй хөх томруулах мэс засалд орсны улмаас жил гаруй хугацаанд комд орж, эмнэлэгт байсан ч олигтой сэхэл авалгүй өөд болжээ. 

Залуу бүсгүй Москва хотод хөх томруулах мэс засалд орохоор мэдээ алдуулалт хийлгэсний дараа зүрх нь зогссон аж. Эмч нар яаралтай арга хэмжээ авсан ч тархинд бараг гурван минут орчим хугацаанд хүчилтөрөгч очоогүй улмаас комд оржээ. Үүнээс хойш тэрбээр сэргээгүй бөгөөд үүрд мөнх унтсан байна. 

Түүний гэр бүлийнхэн бүсгүйг сэргээхийн тулд жил гаруй хугацаанд дөрвөн сая гаруй рублийн өртөг бүхий эмчилгээ хийлгэсэн ч тусыг үл олжээ.