Австралийн 23 настай Эмбер Льюк гэх бүсгүй гадаад үзэмжээ өөрчлөхийн тулд 10 мянган доллар зарцуулжээ. Этгээд өвөрмөц төрхтэй болсон түүнийг "Blue Eyes White Dragon" буюу "Цэнхэр нүдэт Луу" хэмээн нэрийдэх болжээ. 

Хэлээ сэтлүүлсний дараа 7 хоног юм ярьж ,хоол идэж чадахгүй байсан бол нүдээ цэнхэр өнгөтэй болгох шивээсний дараа гурван долоон хоног юу ч харж чадахгүй байсан. Нийтдээ 50 "eрдийн" шивээстэй тэрээр энэ төрхөндөө хайртай бөгөөд гэр бүлийнхэн,найз нөхөд нь түүнийг ихээхэн дэмждэг гэнэ.