Монголчууд эх орондоо машин хийдэг болжээ.  Тодруулбал Нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар 2013 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсад угсарч, үйлдвэрлэсэн  J-800 EV цахилгаан машинуудыг “Цахилгаан тээвэр” компани танилцууллаа.

 12 хүний суудалтай, 4,6 метр урт, 1,45 метр өргөн, 2 метр өндөртэй “Garden car” буюу жижиг оврын нийтийн тээврийн цахилгаан машины эд ангийг хойд, урд хөршөөс болон БНСУ-аас авчирэх юм. Автомашины халаагуурыг шөнийн цагаар 8-10 цаг цэнэглээд 80-100 км зам туулах боломжтой юм байна.  12 аккумляторын тусламжтайгаар ажилладаг уг машины хурдны дээд хязгаар нь 20 км/цаг. 

Хотын захиргаа уг автомашиныг зуны улиралд Хүй 7 худаг наадмын цогцолбор болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ашиглахаар төлөвлөж байгаа ажээ. Эхний ээлжинд таван автомашиныг үйлдвэрлэсэн талаар “Цахилгаан тээвэр” компанийн инженерүүд хэлж байлаа.

Тэгвэл Монголчууд эх орондоо J-800 маркийн автобусыг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ нь Монгол орны цаг уур болон орчинд тохирсон, вагон хэлбэрийн, гагнамал металь хийцтэй, кузов хэсгийг дотооддоо бүрэн үйлдвэрлэсэн юм байна. Мөн өвлийн улиралд цантдаггүй вакум цонхтой, аюулгүй байдал, жолооч, зорчигчдын тав тухыг хангасан үзэрэг олон давуу талтайг уншигч та бүхэн санаж байгаа бизээ.  

 Дараагийн удаа Монгол инженерүүдийг  жилийн дөрвөн улиралд  явдаг машин эхх орондоо үйлдвэрлэнэ хэмээн хүлээх л үлдлээ.