Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн том оврын зарим автобуснууд иргэдэд 500 төгрөгөөр үйлчилж эхэлсэн нь олон хүний бухимдалыг хүргэжээ.

Өнөөдөр өглөө ийм шийдвэр гарсан" хэмээн автобусны кондуктор хэлж байлаа. Нийтийн тээврийн газраас автобусны үнийг нэмэхгүй байх боломжтой гэж байсан ч Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчид удирдлагуудынхаа үгэнд орсонгүй. Шинэ долоо хоногийн эхэнд үнээ нэмнэ гэснийхээ дагуу ийнхүү 500 төгрөгөөр явж эхлээд байна. Үнэ нэмэх шалтгаанаа тэд ажилчдын цалин, хангамж бага, шатахууны хүрэлцээ муутай холбон тайларлаж байсан.    

      Хэрвээ та одоогийн байдлаар  автобусанд сууж амжаагүй байгаа бол автобусны үнэ 500 болсон байна шүү.  Гэхдээ автобусны үнэ 500 төгрөг болсон ч тасалбар нь хуучин хэвэндээ байна .

Нийслэлийн нийтийн тээврийн газраас ТОАҮЭХ-ний тэргүүн Ц.Пүрэвсамбуу, гүйцэтгэх захирал Ц.Дамдинсүрэн нарыг хүлээн авч уулзан тарифд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулахыг хүссэн албан бичиг хүлээлгэн өгсөн юм. Гэтэл тэд зөвшилцөлд хүрээгүй бололтой ийнхүү үнээ нэмлээ.