Өнгөрсөн Ням гарагт Жастин Бибер өөрийн хуучин найз бүсгүй жүжигчин Хэйли Боулдвинтой Майами хотноо уулзжээ. Тэд хамтдаа оройн зоог барьж, шөнийн клубээр саатаж, зочид буудал руу хамтдаа орж байгаа зураг нь сэтгүүлчдийн дуранд өртсөн байна.

Тэд 2015-2016 оны хооронд болзож байсан юм. Дуучин Биберийн хувьд Селена Гомезоос салж байгаа гэх яриа сүүлийн үед гарах болсон ч тодорхой мэдээлэл гараагүй байгаа билээ. Харин жүжигчин Хэйли Боулдвиний хувьд дуучин Шон Мендезтэй хосын харилцаатай байгаа юм.