ТВ25 телевизийн бэлтгэн явуулдаг “Making The Band” шоунаас төрөн гарсан “Anemone” хамтлагийн ахлагчаар сонгогдож байсан Жульдиз хамтлагаа орхин боловсрол мэдлэгтээ анхаарахыг илүүд үзсэн билээ.

Тэрбээр хоёр гаруй жилийн өмнө  мөн нь тус шоу нэвтрүүлгээс төрсөн “Mixx” хамтлагийн гишүүн асан Амараа гэх залуутай хайр сэтгэлийн холбоо тогтоож байсан ч хосууд удалгүй хоёр тийш болсон юм. Ямартаа ч урлагт нам жим болсон Жульдиз одоо хувийн амьдралдаа түлхүү анхаарч байгаа болов уу.