“Алтан мазаалай”-н эзэд удахгүй тодорно

Дэлхийн улаан номонд ороод удаж байгаа мазаалай баавгайн тоо толгой 20 хүрэхгүй гэсэн статистик байдаг. Монголд байгаа цөөхөн хэдэн мазаалай  Баянхонгорын говийн сумдын нэг Жинст сумын нутагт нутагладаг аж. Ховордоод улаан номонд ортолоо явсан мазаалай баавгайг хамгаалах олон нийтэд хүргэх чиглэлд Хонгор нутгийнхан тэр дундаа залуучууд байгаль орчин ховор ан амьтадыг хамгаалах чиглэлд ажилладаг хүмүүс хамтран анх удаагаа  Хонгор нутгийн алтан мазаалай шагналыг бий болгож  Баянхонгороос салбар бүрт ажиллаж байгаа олон нийтээс хамгийн өндөр дэмжлэг авсан 5 хүнд олгохоор болсон гэнэ. ГХ-ны сайд Л.БолдҮХАА-н сайл Х.Баттулга, сайд асан Г.Занданшатар, УИХ-ын гишүүнС.ГанбаатарД.Ганбат, MCS-ийн Ж.ОдЖ.ОджаргалЛ.Элдэв-очир, Бодийн Болдхуяг зэрэг Баянхонгорынхон бизнес улс төрийн хүрээнд  нөлөөтэй хүмүүс олонтой урлаг, спортод ч ялгаагүй  Ардын  уран зохиолч Т.Галсан, Ардын жүжигчин Н.СувдЖудо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга М.Уранцэцэггээд алдар нэртэй хүмүүс олонтой. Ямартай ч  дэлхий дээр ховордоод байгаа мазаалай баавгайгаар нэрлэсэн Хонгор нутгийн алтан мазаалай шагнал Баянхонгорын 5 хүнд хүрэх юм байна. Ховор амьтадыгхамгаалах чиглэлд хийж байгаа зөв ажил гэнэ шүү.

Г. Содцэцэг