Нигери эр өөрийн төрсөн эцэгтээ машин худалдан авч өгнө хэмээн амлаж байжээ. Гэвч түүний аав амлалтаа биелүүлэхээс нь өмнө тэнгэрийн орныг зорьжээ. 

Тиймээс хүү нь аавыгаа бурхан болсон ч гэлээ амлалтаа биелүүлэн 88 мянган долларын үнэтэй  цоо шинэ BMW машин авч аавынхаа шарилтай хамт үүнийг булжээ. Энэхүү машин нь хиймэл дагуулаас зүг чиг байршил тогтоогчтой бөгөөд аав нь диваажинд очсон ч энэ заагч нь түүний байршилыг хэлж өгнө хэмээн сүсэглэж ийм оршуулга хийжээ.