Өчигдөр ҮСАХ-н тоглоом эвдэрч бага насны хүүхдүүд гэмтэж бэртсэн ноцтой осол гарсан билээ. Сансрын хөлөг гээч энэ тоглоом нь хэдэн жилийн өмнө эвдэрч мөн л хүн бэртээх шахаж байжээ. 

Одоогоос таван жилийн өмнө ҮСАХ-д ноцтой осол гарч дөрвөн хүүхдийг “сансарт” илгээх дөхсөн. Тодруулбал, “Сансрын хөлөг” нэртэй тоглоом асар хурдтай эргэлдэж байх үед нь эргэлдүүлэгч гинж нь тасарч тоглоом хэвийн ажиллагаагаа алдаж, олон хүнийг сандаргаж байсан ч хүмүүсийг нь аюулгүй гаргаж чадсан байдаг.

Осол гарснаас хэдхэн хоногийн дараа "гинжийг нь сольсон одоо аюулгүй" хэмээн үйл ажиллагаа явуулж байсан тус тоглоом өчигдөр дахин найман хүнийг “сансарт” илгээх дөхлөө.