Сайн байцгаана уу? Би одоо 28тай ганц бие болж байгаа ээж байна оо. Нөхөртэй танилцаж, суугаад 8 жил болсон. Бид 2 олон жил хүүхэд төлөвгөөгүй явсаар энэ жил л нэг хөөрхөн охинтой боллоо.

Манай охин дөнгөж 4сар гарантай. Намайг төрөөд сар ч болооогүй байхад нөхөр өөр хүүхэнтэй болчихсон байна. Яаж мэдсэн гэхээр тэр хүүхэн нь өөрөө надруу ярьдаг байна шдээ. Миний уур хүрэхээсээ илүү их гайхаад байна л даа. Нөхрөө арай ч ингэж хуурна. Бүр тэр хүүхэн нь найз охин нь байна гээл ярьж байх юм. Б өөрөө та 2ыг талаар надад хэллээ. Тэгээд энэ хүнд бас ийм хүн байдаг шүү гэдгийг өөрт чинь мэдүүлэх гэсэн юм гэнээ. Тэгэхээр нь би дотроо дүрсхийн сонин болсноо: аан тиймүү? За яахав охин бид 2оос илүү хайрлаж чадна гэж бодож байвал би орхие доо л гэлээ. Орой нь нөхрөө ирэхээр хэлж ярьлаа. Тэгсэн үнээн гэхдээ энэ эмэгтэйг арай ч амьдралд ингэж оролцоно гэж бодсонгүй би өөрөө зохицуулчье аа намайг уучлаарай гэх юм. Би за яахав нэг уучлая. Эр хүн эхнэрээ дөнгөж төрөөд ойртож чадахгүй болохоор өөр хүн сонирхсон байлгүй гэж аль болох эерэг сэтгэлээр хандав.

Тэгтэл энэ 2 больсонгүй ээ. Бүр нөхөр гэдэг хүн гэртээ ирж хонохоо байлаа. Миний тэвчээр барагдаж, гэвч хүүхэд дэндүү нялх болохоор бөгсний хэрүүл хийж чадахгүй үнэндээ там л байна. Би өөрөө тэр хүүхэн лүү одоо больсон дээр шүү хамгийн гол нь бидний хүүхэд нялх байна одоо болчих гэж дахин дахин гуйлаа. Зарим хүүхнүүд цагаандаа гарчихсан байдаг юм байна оо. Хэлээд үг авахгүй би хүүхэдтэй нь уулзуулж байна аа энэ тэр гээл ёооё юу вэ? Надад яг оноож хэлэх үг алгаа.

Манай нөхөр ч гэсэн толгой эргэсэн бололтой салж чадахгүй байх шиг байна. Би мэдээж нөхрөө алдмааргүй байгаа ч хүчилж чадахгүй байна. Тэгээд эгчтэйгээ ярилцаж учир байдлаа хэлэхэд, 2уулаа нэг үздэг хүн дээр очиж асууя гэж байна. Би нөгөө сүсэг бишрэлгүй хүн чинь яах ч аргагүй дагаад явлаа.

Хүнд хэлэхэд хэцүү ч, тэр хүүхэнг бохироо уулгачихсан байна гэсээн. Бохир гэдэг нь биений юмаа юманд найруулаад уулгачихсан гэсэн үг. Тэгэхээр эр хүний сэтгэл өөрлүү нь тэмүүлдэг болдог юм байна. Тэгээд би одоо яах ёстой гэхэд буцаад ирүүлэхэд хэцүү дээ. Гэхдээ тэр хүүхэнд өөрт их муу сайхан амьдарч чадахгүй ээ гэж байна.

Ёооё би юу сонсчихвоо! Тэр хүүхэн өөрөө хүүхэдтэй юм гэсэн. Яагаад үртэй хүн байж, хүний үрийг ингэж элэг бүтэн хайраас салгах гээд байгаан бол эх хүн мөн үү? Нөхөр бид 2 энэ 8жил хаа ч явсан хамт, их жаргалтай хосууд байсан. Бие биедээ маш их хайртай гэтэл..... Үнэндээ би та бүхнээс би одоо яах вэ гэж асуух гээгүй юм шүү! Би өөрөө энэ бүхнийг эцэслэхээр шийдчихсэн. Би хол явахаар шийдсээн. Зүгээр л танихгүй хүнд өөрт ямао байгаа сэтгэлдэлээ хэлэх гээл энэ бүхнийг бичиж сууна.

Хүмүүс яагаав ийм амархан бууж өгч байгаа юм болоо гэж гайхаж, намайг чамлаж магадгүй. Гэхдээ нөхөр надаас дэндүү хол явчихаж, тэр эмэгтэйг бүр гэрийнхэндээ танилцуулсан байна лээ. Тийм болохоор би монголд өөрийнхөө шаналж, ямар эвгүйгээр хаягдаж байгаагаа хэнд ч харуулмааргүй санагдаад. 4хон сартай охиноо мөөмнөөс нь гаргаад харийн нутаг явлаа. Харь газар ажиллаж өөрийгөө завгүй байлгаж байгаад энэ хар дарсан бүхнийг мартахыг хичээнэ.

Харин бяцхан охиноо удалгүй татаад хамт харь газар байхыг бодож байна даа. Эмэгтэйчүүд минь та өөрөө хэдий гоё сайхан байлаа ч, өөр хачин халтар хүүхэн хань нөхөр чинь бохироо өгөөд л бугаагаад авчдаг юм байна шүү! Надад энэ аймар явдлыг даван туулах зоригийг зөвхөн охин минь өгч байна. За олон юм нуршаад яахав. Миний ирээдүй тун удахгүй эхэллээ,