UGG – маш эвтэйхэн өвлийн гутал. Дулаахан, эвтэйхэн учраас эмэгтэйчүүд маш ихээр дурладаг. Австралиас гаралтай энэ дулаахан гутал моод болоод удаж байгааг ч хэлэх үү. Хүүхдийнх, тэр ч бүү хэл эрчүүдийнх ч гэж гарсан байна лээ. Будран орох цаснаар хөнгөн, зөөлөн бас дулаахан алхахыг хүн болгон л хүсэлгүй яах вэ дээ. Харамсалтай нь бидний төсөөлж байгаа шиг тийм ч сайхан дүр зураг биднийг хүлээхгүй бололтой.Дэлхийн эмч болгон UGG өмсөхгүй байхыг уриалж байна. Энэ гутлыг өмссөн бүсгүйчүүд гэмтэл согогийн эмч нарт зовиур хэлж ихээр үзүүлэх болжээ. Өвдгөөр хатгаж өвдөх зэрэг олон өвчинд шаналж байна. Танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бид шийдэв.

Аюултай гутал Эмэгтэйчүүд минь энэ гутлыг өмсөхгүй байхыг эмч нар таниас гуйж байна, эс бөгөөс мэс заслын орон дээр хэвтэх магадлал өндөрсөнө. Хэт зөөлөн, дотроо сул зай ихтэй учраас хөлөнд зохих дэмжлэгийг өгч чадахгүйд хүргэж байна. Ялангуяа өвдөгний өвчлөлд их өртөх болжээ. Ортопед мэс заслын эмчийн баталж байгаагаар, маш зөөлөн гутал өмсдөг хүний нурууны яс өөрчлөгддөг, үүний зэрэгцээ бие махбодийн ерөнхий бүтэц ч өөрчлөгдөнө.
Ингээд өвдгөнд ирэх ачаалал нэмэгдэнэ, яг л дотор талаасаа нурж байгаа мэт. Хөлийн хэлбэр “Х” болж өөрчлөгдөнө. Үр дагавар үүгээр дуусахгүй, үе мөч хоорондоо үрэгдэж мөгөөрсний гэмтэлд хүргэнэ.

Өөрийгөө энэ гуталгүйгээр төсөөлж чадахгүй байгаа бол сонголтондоо нухацтай хандах хэрэгтэй. Хөл гутлан дотроо сул холхиж болохгүй, гутал хөлийг бүрэн барьж байх тийм хэмжээг сонго. Өнөөдрийн зах зээл дээр маш олон загварын гутал зарагдаж байна. Энэ дотроос өөрийн хөлийн хэлбэрт тохирох загварыг л сонгоорой. Эрүүл хөлтэй хүмүүст зөөлөн гутлыг богино хугацаанд л өмсөхийг зөвлөнө – 30 минутаас илүүгүй. Гэрийн углаашны хувьд ч мөн адил. “UGG өвлийн гутлын хувьд шилдэг нь байж болно, гэхдээ хөлийг бүрэн дэмжих гутал өмсөх нь чухал” гэж эмч нар онцолж байна. Хөлийн ул хавтгай хүмүүсийн хувьд энэ гутлыг мартсан нь дээр. Хэрвээ үе мөчний холбоос нь төрөлхийн сул эсвэл нуруу нугас, тулгуур эрхтний ямар нэгэн асуудалтай л бол энэ гутлаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хэрвээ та UGG-ээс салдаггүй нэгэн бол өөрийн эрүүл мэндийн төлөө сонголтоо өөрчлөхөөс өөр аргагүй. Энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.