Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд энэ сарын 14-ний 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо оржээ. Улмаар уруйн үер болж сумын төв усанд автаж тус сумын 1 дүгээр багийн иргэн Ж-гийн 4 настай хүү И үерийн усанд осолдож нас барсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Х.Чинзоригоор ахлуулсан 7 алба хаагч, Хутаг-Өндөр суманд хүч нэмэгдүүлэн тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 21 алба хаагч, очиж тус сумын Онцгой комиссийг 23:50 цагт хуралдуулж сумын Засаг даргын 06.14-ний өдрийн А/135 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. Хохирлыг бүрэн тогтоож, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.