Энгийн хэрнээ анхаарч бодууштай нэгэн хэргийн талаар цахим ертөнцөд бичсэн байсныг уншигч танаа хүргэж байна. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд тун хамааралтай шүү. 

Нэгэн эмэгтэй хумсаа янзлуулан гелэн хумс хийлгэсэн байжээ. Гэтэл нэг өдөр чих нь загатнаад байсан тул чигчий хуруугаараа  чихээ ухаж байтал хумс хугараад тал хэсэг нь чихэн дотор нь үлдчихжээ. Үүний дараа эмнэлэгээр явж авахуулах гэсэн боловч гаргаж чадалгүй хоёр хоносон байна. Эцэс сүүлд нь мэс заслын аргаар зүсэлт хийж авахаар болжээ. 

Энэхүү мэдээллийг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Аливаа зүйлд жижиг зүйлд ч анхаарал болгоомж илүүдэхгүй гэдгийг энэхүү мэдээлэл бэлтгэн хүргэв. 

Түүнчлэн хүүхнүүд минь хумс хуруугаа янзлуулахад чанартай найдвартай газраар үйлчлүүлээрэй дээ.