Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий F хэсгийн эхний тоглолт Герман-Мексикийн халз тулаанаар эхэлж мексикчүүдийн гайхамшигтай ялалтаар өндөрлөв.

Мексикийн шигшээ багийн шинэ үеийн найдвар болсон 22 дугаартай, 22 настай Х.Лозанна 35 дахь минутад гоол оруулснаар дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээг хожиж, энэ удаагийн ДАШТ-ий хамгийн том шуугианыг тарилаа.

Герман машин бүтэн цагийн турш юу хийж чадалгүй хожигдол хүлээснээр 2018 оны ДАШТ-ийг улам сонирхолтой болголоо. Гэхдээ ДАШТ-ий дараа дараагийн халз тулаануудаас шилдгийн шилдэг аваргыг тодруулах, шийдвэрлэх хад тулаанууд болоогүй байгаа учраас хэн нь хэн бэ? гэдэг нь одоогоор хараахан тодорхой болоогүй байна.